Data

Монгол Алтайн Нурууны ойг хадгалан хамгаалах арга зам

Дэлхий дахины ач холбогдолтой онцлог экосистем бүхий нутаг дэвсгэрийн байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилготой Экобүс нутагт Монгол Алтайн экосистем багтсан нь тус бүс нутгийн байгаль, ан амьтныг хамгаалах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломжийг орон нутгийн нөөц, баялаг, ард иргэдийн оролцоонд түшиглэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Алтайн нурууны ой нь Монгол орны ой-ургамалжилтын мужлалаар Төв Азийн ой ургамалжилтын мужийн Монгол Алтайн хошуунд хамаарна [1]. Монгол Алтайн уулсын систем нь Монгол орны баруун өмнөд хэсэгт баруунаас зүүн тийш 800 гаруй км урт сунаж тогтсон байдаг. Монгол Алтайн нурууны ой нийтдээ 112.0 мян. га талбайтай ба энэ нь Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн зөвхөн 1 орчим хувийг эзэлнэ. Монгол Алтайн нуруунд зөвхөн тайгажуу болон цармын ой тархдаг ба тайгажуу ой нь д.т.д 2100-2300 м өндөрт, харин цармын ой нь д.т.д 2300-2700 м өндөрт н ургана. Тус бүс нутагт төгөл тархалттай ургах ойн бүлгэмдлийн шинж чанар, байгалийн сэргэн ургалтын төлөв байдлыг тодорхойлон, эдгээрт үндэслэн ойг хамгаалах загварчлалыг боловсруулж, ургах орчин нөхцөл муу, ойн өсөлт, бүтээмж бага зэрэг өвөрмөц онцлогтой тус ойг хадгалан хамгаалах асуудлыг энд дэвшүүлж байна.

Data and Resources

Additional Info

Field Value
Source http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.651
Author П. Баттулга
Maintainer А.Баяртулга
Last Updated March 4, 2019, 06:31 (UTC)
Created March 4, 2019, 06:29 (UTC)