Data

Ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж хатсан ойг нөхөн сэргээх

Судалгааг Монгол орны ой ургамалжилтын ангиллаар Өвөр Байгалийн ой ургамалшлын мужийн Зүүн Хэнтийн хошууны Туул Бархын тойрог (Цэдэндаш, 1996), засаг захиргааны хувиарлалтаар нийслэлийн ногоон бүс Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Шар хоолойн амны Бэрх уулын Баруун энгэрт хортон шавжид идэгдэж нэлэнхүйдээ хатсан залуу ойн доройтсон талбайг сонгон авч 4 га талбайг хашиж, олон хувилбар бүхий аргаар хийж гүйцэтгэв. Бид 2013-2016 онд доройтсон ойн талбайг нөхөн сэргээх оновчтой арга, хувилбарыг сонгох судалгааны ажлыг гүйцэтгэхдээ шинэсний бортоготой болон бортогогүй тарьцаар өөр өөр хугацаанд хашсан болон хашаагүй талбайд ойжуулалт хийж 4 жилийн давтамжтай тарьцын үзүүлэлтүүдийг хэмжиж үр дүнг нэгтгэв. Уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ шинэсний тарьцыг бортгонд болон ил талбайд 1-р зэргийн үрээр ургуулж, 4 хувилбар бүхий дээж талбай байгуулан хуваарийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэв.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Д.Батдорж, Ж.Цогтбаатар, П.Баттулга, Д.Ганбат, Г.Батсайхан
Maintainer Баяртулга
Last Updated February 14, 2019, 01:44 (UTC)
Created February 14, 2019, 01:42 (UTC)