Мөнхтөр-Усалгаатай-тариалан.pdf

URL: http://portal.igg.ac.mn/dataset/5dbaaffa-e1e5-4301-b8ff-44eac76ca859/resource/b7c6786b-c3ac-46e0-8a22-087b0d030e13/download/-.pdf

Усалгаатай тариалангийн үйлдвэрлэл 2019 оны эцсийн байдлаар 57,1 мянган га талбайг усалгаатай ашиглах боломжтойгоос 54.1 мянган га талбайд усалгаатай тариалсан. Үүнд: үр тариа 4,5 мянган га, төмс 8,8 мянган га, хүнсний ногоо 8,3 мянган га, тэжээлийн таримал 6,8 мянган га, жимс жимсгэнэ 6,7 мянган га бусад таримал 980 га-д тариалж, 17,9 мянган га–аас усалгаатай хадлан авсан байна. Энэ нь улсын хэмжээний нийт тариалангийн талбайн 12,5%-ийг эзлэж байгаа бөгөөд үр тарианы 1,24%, төмсний 58,7%, хүнсний ногоо, жимс жимсгэнийг 100% усалгаатай тариалсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 16.9 сая америк долларын үнэ бүхий 50-125 га талбайг услах үр тарианы зориулалттай усалгааны тоног төхөөрөмж 130 ширхэг, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийнг услах зориулалттай бага болон дунд оврын усалгааны тоног төхөөрөмж 126 ширхэг, 0.8-1.0 mpa даралттай усалгааны хуванцар хоолойг тус тус худалдан авч усалгаатай тариалан эрхлэж буй иргэн, аж ахуйн нэгжид жилийн 2 хувийн хүүтэй 8-12 жилийн хугацаатай зээлийг Сайдын А-107, А-176 тоот тушаалаар ТЭДС-гаар дамжуулан зээлээр олгож эхлээд байна.

Үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, 1 иргэнд 19.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай зээлээр олгож усалгаатай тариалангийн эргэлтийн талбайг 3000 га-аар нэмэгдүүлснээр нийт 3767 га талбай шинээр ашиглалтанд орох боломж бүрдсэн. Үүний үр дүнд усалгаатай тариаланд ашиглах боломжтой услалтын системийн талбайн хэмжээ 57,4 мянган га талбайд хүрээд байна./эх сурвалж-ХХААХҮЯам/

Embed

This resource view is not available at the moment. Click here for more information.

Download resource

Additional Information

Field Value
Data last updated October 25, 2021
Metadata last updated October 25, 2021
Created October 25, 2021
Format application/pdf
License Бусад (Нээлттэй)
createdover 2 years ago
formatPDF
has viewsTrue
idb7c6786b-c3ac-46e0-8a22-087b0d030e13
last modifiedover 2 years ago
mimetypeapplication/pdf
on same domainTrue
package id5dbaaffa-e1e5-4301-b8ff-44eac76ca859
revision idf614da4b-acb6-49fe-ac3a-61188688a726
size327.3 KiB
stateactive
url typeupload