Permafrost Study

Цэвдэг судлалын салбар нь Монгол орны ерөнхий ба инженерийн цэвдэг судлал, мөстлөгзүйн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулах үндсэн үүрэгтэй.

Ерөнхий цэвдэг судлал ба мөстлөгзүйн чиглэлээр: Монгол оронд тархсан цэвдэг ба мөтслөгийн газарзүйн тархалтын зүй тогтол, ач холбогдол,түүний дулаан, чийгийн горимын хувьсал өөрчлөлт болон экосистемд үзүүлэх нөлөөг судалж тэдгээрт шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт өгч, түүнийг онол болон практикт нэвтрүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлахад тус салбарын үүрэг оршино.

Инженерийн цэвдэг судлалын чиглэлээр: Цэвдэгийг аж ахуйд зүй зохистой ашиглах, инженерийн байгууламжид үзүүлэх сөрөг нөлөөг багасгах ба тооцох, заавар, зөвлөмж өгөх, аргачлал, стандарт зэргийг боловсруулах нь салбарын бас нэг үүрэг мөн.

Дээрх үндсэн үүргийнхээ хүрээнд хийгдэх цэвдэг, улирлын цэвдэг, инженерийн цэвдэг судлал, орчин үеийн мөстлөг, хүйтний үзэгдэлтэй холбоотой суурин болон хээрийн эрдэм шинжилгээний ажлын чанарын үр дүнг олон улсын төвшинд хүргэх нь тус салбарын зорилго болно.

Салбарын үйл ажиллагааны чиглэл:

Цэвдэг, ул хөрсний температурын урт хугацааны мониторинг Цэвдэгтэй болон улирлын цэвдэгтэй газрын ус, дулааны эргэлт Цэвдэг ба улирлын цэвдэгийн тархалт, горим Криоген(хүйтний) үзэгдлүүдийн шинж төлөв, урт хугацааны мониторинг Цэвдэгийн зураглал, загварчлал Инженерийн цэвдэг судлал ба цэвдэгт бүс нутгийн гидрогеологи Геофизикийн судалгаа.