Water Resources and Water Use

Усан орчны экосистемийн бохирдол нь саяханаас бий болж байгаа зүйл ч биш усны чанар, найрлага хэдэн зуу мянган жилийн өмнөөс үргэлжлэн явагдаж буй процесс бөгөөд одоо үед усны бохирдлын түгээмэл хүчин зүйлд бохирдуулагч бодисын төрөл нэмэгдэж, цар хүрээ нь өсөж байна. Усан орчинд зарим органик нэгдлүүд задарч хөнөөлгүй болдог ба энэ нь усан орчны өөрөө өөрийгөө цэвэршүүлэх чадвар юм. Гэвч энэ чадвар нь тодорхой хязгаартай байх бөгөөд уг чадвараас бохирдлын хир хэмжээ давсан тохиолдолд ноцтой сөрөг үр дагавар гардаг. Иймд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудал нь тухайн газар нутгийн экологийн төлөв байдлыг үнэн зөв тогтоож, зөв зохистой ашиглаж хамгаалахад оршино.