МОНГОЛ ОРНЫ ОЙН ҮРИЙН МУЖЛАЛ БОЛОВСРУУЛСАН ...

URL: http://portal.igg.ac.mn/dataset/e88d55fd-d0a8-439d-beb0-4fb60d8cb688/resource/53745223-bd99-4336-8222-545bf5808f1a/download/-.pdf

Бусад орны ойн үрийн мужлал боловсруулсан туршлагаас харахад үрийн мужлалыг авто зам болон төмөр зам зэргээр хилийг тогтоосон байдаг. Манай орны хувьд газар нутаг томтой, хүн амын суурьшил сийрэг учраас энэ аргыг ашиглах боломжгүй юм. Мужлалын хилийг тодорхойлохын тулд топографийн өгөгдлийг ашиглах боломжтой. Топографийн зураг нь гол, горхи, уулын бэлийн хил хязгаар тод харуулсан байдаг. Төслийн багийн Ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран үндсэн төрлийн шилмүүст модны үрийн мужлалын зургийг урьдчилсан байдлаар боловсруулсан судалгааны дүнг энэхүү өгүүллэгт орууллаа. Үүнд: Шинэсийг Сибирь шинэс (Larix sibirica Ldb.), Дагуурын шинэс (Larix dahurica Turcz), Чекановскийн шинэс (Larix chekanowski Szaf.) эгэл нарс (Pinus sylvestris L.), хуш (Pinus sibirica Du Tour), сибирь гацуур (Picea obovate Ldb.), Сибирь жодоо (Abies sibirica Ldb.), дэлгэмэл жодоо. Манай орны ой нь уулын ой бөгөөд өндөршилийн зөрүү их, хуурайшилт өргөн хүрээг хамарч байгаагаас үрийн чанар муудаж буй учир дэд районд хуваагаагүй болно. Орон нутгийн болон түүнтэй хил залгаа нутаг дахь популяцуудын үрийг мод үржүүлэг, ойжуулалтын ажилд ашиглах шаардлагатай. Манай орны хувьд ойг зориудаар нөхөн сэргээх ажил эрчимжиж байгаа өнөө үед тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээхэд тухайн газар нутгийн байгаль цаг уурын нөхцөл болон ой үүсгэгч үндсэн төрлийн моддын үрийн удамшлын шинж чанарыг харгалзан үзэх нь шинжлэх ухааны чухал үндэслэл юм. Үүнтэй холбоотойгоор өндөр бүтээмжтэй, тэсвэртэй ойг ургуулахын тулд ой үүсгэгч голлох төрлийн моддын газарзүйн хувирлыг ялгавартайгаар ашиглах зорилго бүхий ойн үрийн мужлалыг боловсруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын нэг юм.

Энэ нөөцөд зориулж үүсгэсэн харагдац байхгүй байна

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 26
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 26
Үүссэн 2018 9-р сар 26
Хэлбэр application/pdf
Ашиглах зөвшөөрөл Бусад (Нээлттэй)
created3 жилээс өмнө
formatPDF
id53745223-bd99-4336-8222-545bf5808f1a
last modified3 жилээс өмнө
mimetypeapplication/pdf
on same domainTrue
package ide88d55fd-d0a8-439d-beb0-4fb60d8cb688
revision idf163b355-3a9a-4aed-a6c6-742cd024d30e
size1.9 мегабайт
stateactive
url typeupload