Soil Science

Хөрс Судлалын Салбар Монгол орны хөрсний ангилал, газарзүй, агрохими, хөрс геохими, ус-физик шинж, хөрсний мэдээллийн сан, хөрсний янз бүрийн масштабын зураглал, хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол, чанарын үнэлгээ, хөрс хамгаалал, хөрсийг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр суурь болон хавсарга судалгаа явуулдаг. Анх 1974 онд ШУА-ийн Газарзүй Цэвдэг Судлалын хүрээлэнд Хөрс-геохимийн тасаг нэртэй байгуулагдсан. 2018 оны байдлаар нийт 14 хүн ажиллаж байна: академич-1, доктор-2, магистр-7, бакалавр-4. Тус салбарт ажиллаж буй Академич Д.Доржготов Монгол оронд хөрс судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан манай улсын нэрт эрдэмтэн анхны хөрс судлаачдын нэг болно. Хөрс судлалын салбарын хамт олон 2018 оноос “Хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” эрдэм шинжилгээний сэдэвт ажил дээр ажиллаж байна. Салбар дотроо Хөрсний лабораторитой бөгөөд энд хөрсний хими-агрохими, ус-физик шинжийн 30-аад нэр төрлийн задлан шинжилгээ хийдэг.
Салбарын зорилго
Хөрс судлалын чиглэлээр хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, олон улсын түвшинд хүргэх, боловсон хүчин, лабораторийн хүчин чадлыг сайжруулах, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан шинэлэг инноваци шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, Монгол орны үнэт баялаг болсон хөрсөн бүрхэвчийг зүй зохистой ашиглах, хамгаалах, судалгаа шинжилгээнийн ажлын практик үр өгөөжийг дээшлүүлэх.
Судалгааны чиглэлүүд
• Монгол орны хөрсний ангилалыг боловсруулах, шинэчлэн сайжруулах, олон улсын хөрсний ангилалын онол арга зүйн зарчим болон Монгол орны хөрсний онцлог шинжийг тусгасан хөрсний ангилалын шинэлэг хувилбарыг боловсруулах • Монгол орны хөрсний мэдээлийн санг хөгжүүлэх, хөрсний морфологи, хими, физик шинж, хөрсний зураг, эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох, газарзүйн мэдээлийн системтэй холбох, онлайн хэлбэрт оруулах • Хөрсний сэдэвчилсэн болон том, дунд, жижиг масштабын зургуудыг зохиох, агаар сансрын зураг, загварчлалын аргуудыг хөрсний зураглалын судалгаанд ашиглах, хөрсний зургийн нарийвчлалыг сайжруулах • Хөрсний шинж чанарын өөрчлөлт, органикийн нөөц, үржил шимийн доройтол, хөрсний элэгдэл эвдрэл, бохирдлын түвшинг тодорхойлох, хөрсний эвдрэлийн судалгаанд цацраг идэвхт изотопийг ашиглах, хөрсний мониторинг судалгаа
• Хөрсний ус-физик шинж чанар, динамик, Монгол орны голлох хөрснүүдийн ус-физик шинж чанарын тогтмол үзүүлэлтүүдийг тодорхойлох, цуврал зургуудыг зохиох, зайнаас тандах аргаар чийгийг тодорхойлох, хөрсний чийг хангамжийг сайжруулах зөвлөмж боловсруулах • Монгол орны нөхцөлд тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй хөрсний чанарын үнэлгээний арга зүйг боловсруулах, газрын татварыг хөрсний чанартай уялдуудах, хөрс хамгаалах, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх туршилт судалгаанууд, арга зүйн зөвлөмж, хөрсийг нөхөн сэргээх