Өгөгдөл

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СҮҮЛИЙН ҮЕД ШИНЭЭР БАРИГДСАН ЗАРИМ ХОТХОНУУДЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР

Хүн амын нутагшилт, суурьшлын тэнцвэртэй бус хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын уялдаагүй байдлаас нийслэлд хэт төвлөрөл бий болж, байгаль орчны тэнцвэр алдагдахад хүрээд байгаа билээ. Нийслэлийн Хан-уул дүүргийн Төвлөрсөн системд холбогдоогүй, ундны усны өөрсдийн эх үүсвэртэй орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд цэвэр ус, түүний чанарын талаарх асуудалтай байнга нүүр тулж байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотын агаарын бохирдол хамгийн бага байдаг Зайсангийн аманд хувийн олон компаниуд барилга барьж байна. Үүнээс үүдэн барилга барьсан боловч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй тухайн газартаа гүний худгийг шинээр ухаж, оршин суугчдын ундны усны хэрэглээг хангах болсон. Ундны усны шинжилгээг судлаачдын зүгээс хийх явцад тусгай савтай буюу бидний нэрлэдэгээр баллонтой цэвэр усыг оршин суугчдын ихэнх нь ундны усандаа худалдан авч хэрэглэж байгаагаас гадна тэдгээр оршин суугчид нь өөрсдийн орон сууцны доторх крантнаас гарч байгаа усыг цэвэршүүлэгчгүйгээр шууд ундны усанд хэрэглэдэггүй гэж хэлсэн. Гэтэл дээрх оршин суугчдын хэрэглэж буй савласан ус нь хүний бие организмд шаардлагатай эрдэс бодисыг агуулсан, зохих чанарын шаардлага хангасан эсэх нь бас л эргэлзээтэй юм. Эрдэс ус гэдэг маань нэрсэн ус шиг бүх элементүүдийг нь арилгасан усыг хэлж байгаа хэрэг биш юм. Туул голын аллювийн хурдас дахь гүний ус нь эрдэсжилтийн хувьд нэн цэнгэг, хатуулгийн хувьд маш зөөлөн гэдэг ангилалд ордог. Харин олон давхар шүүлтүүрээр энэхүү усыг шүүж, тухайн усны эрдэс давсыг арилгаж, огт хатуулаггүй, нэрсэн ус шиг усыг савлан, борлуулж байгаа нь уух уснаасаа авах ёстой эрдэсжилтийг хүн авч чадахгүй, уух усны чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийж, энэ чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Д.Гэрэлт-Од
Арчлагч
Сүүлийн шинэчлэл 2020 6-р сар 4, 06:56 (UTC)
Үүссэн 2020 6-р сар 4, 06:56 (UTC)