Өгөгдөл

Ногоон бүсийн шинэсэн (Larix sibirica Ldb .) ойн үрлэлт, үрийн чанарт агаарын бохирдлын үзүүлэх нөлөө

Улаанбаатар хотын ногоон бүсийн ой нь хотын усан хангамжийн эх үүсвэр Туул гол, түүнд цутгадаг гол горхины эх авдаг хот орчмын уулсын ой модны ус зохицуулах, хөрс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хий болон агаарын бохирдлыг бууруулах, нийслэл хотын эмх замбараагүй тэлэлтийг хязгаарлах, хэт төвлөрлийг сааруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, оршин суугчдын эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж байдаг. Улаанбаатар хот нь далайн түвшнээс дээш 1350 метр өндөрт, дөрвөн уулаар хүрээлүүлэн оршдог бөгөөд салхины дундаж хурд 1-2 м/секунд буюу агаарынурсгал харьцангуй тогтуун байдаг онцлогтой. Нийслэл хотын салхины зонхилох чиглэлийн дагуу байрлах дулааны цахилгаан станц, дөрвөн уулын бэл орчмоос эхлэн хотын төв хүртэл тархсан гэр хорооллын айлуудын галлагааны утаа, тээврийн хэрэгслийн ялгаруулж буй бохирдол нь хотын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож, агаарын бохирдлыг бий болгож байна. Нийслэлийн агаарын бохирдлын гол үзүүлэлт нь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсхүчлийн хий, элдэв төрлийн бодис агуулсан тоос, тортог бөгөөд жилээс жилд эдгээр бохирдуулагчийн хэмжээ нэмэгдэж агаарын чанар доройтож, улмаар ногоон байгууламж, ногоон бүсийн ойд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Судалгааны дүнгээс үзэхэд агаар бохирдуулагч хүнд элементүүд нь модлог ургамлын навч, шилмүүсний анатомын бүтэц, эпидермисийн давхраа, эд эсийн бүтцэд сөргөөр нөлөөлөн модлог ургамлын анатомын бүтцийг өөрчилж, хэвийн бус болгодог ба ургамлын эпидермийн эс, кутикулийн давхрааг өөрчилж амьсгалын аппаратын тоог ихэсгэх буюу багасгадаг байна [13]. Мод нь хөрснөөс үндсээрээ дамжуулан, хур тунадас болон агаараас навч, шилмүүсээр дамжуулан хүнд элементүүдээр бохирддог бөгөөд агаар дахь хүнд металлын ургамалд үзүүлэх нөлөөг судалсан олон арван судалгааны үр дүн байдаг.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж http://dx.doi.org/10.5564/pmas.v57i221.750
Зохиогч Б.Удвал
Хувилбар 1
Сүүлийн шинэчлэл 2019 1-р сар 30, 05:25 (UTC)
Үүссэн 2018 10-р сар 1, 01:03 (UTC)