Өгөгдөл

Усны микробиологи. Бактерийн эмгэг төрүүлэгчид ба ус

Хураангуй: Ус нь амьдралд зайлшгүй шаардлагатай боловч олон хүн цэвэр, аюулгүй ундны ус авч чадахгүй, олон хүн усан замаар дамждаг бактерийн халдвараар нас бардаг. Энэхүү өгүүлэлд өвчин үүсгэгчдийн биологи, экологи, өвчний шинж чанар, хүрээлэн буй орчин дахь амьдралын мөчлөгт гол анхаарлаа хандуулж, усаар дамждаг хамгийн чухал бактерийн өвчлөл болох холер (cholera), хижиг (typhoid fever), нянгийн дизентери (bacillary dysentery) өвчнийг ерөнхийд нь танилцуулсан болно. Ундны усаар дамждаг өвчинд эмгэг төрүүлэгч Escherichia coli-ийн омог болон шинээр үүсч буй эмгэг төрүүлэгчдийн ач холбогдлын талаар товч дурдлаа. Микробиологийн усны шинжилгээ нь гол төлөв ялгадсын индикатор бактери гэсэн ойлголт дээр суурилдаг. Хүн ба амьтны ялгадасанд агуулагдах гол бактериуд (host зан төлөвт болон хүрээлэн буй орчинд анхаарлаа төвлөрүүлдэг) ба хамгийн чухал ялгадасын индикатор бактериудыг танилцуулж, хэлэлцүүлсэн (давуу ба хязгаарлагдмал байдалд анхаарлаа хандуулав). Байгаль орчны усыг бактерийн ялгадсаар бохирдуулагч гол эх үүсвэрийг товч дурдлаа. Сүүлийн хэсэгт орчин үед ундны усны микробиологийн шинжилгээнд ялгадасны бохирдлын аль аль индикатор нянгийн үзүүлэлтийг ашиглах ёстой талаар хэлэлцүүлэв. Хүн амын аюулгүй ундны ус бол 21-р зууны томоохон бэрхшээлүүдийн нэг бөгөөд ундны усны микробиологийн хяналт хаана ч байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ундны усны микробиологийн энгийн анализыг Escherichia coli байгаа эсэхийг өсгөвөрлөх аргаар шинжилгээ хийх хэрэгтэй. Санхүү боломжтой тохиолдолд ялгадсыг колиформ тодорхойлохдоо энтерококкийн хэмжээг тодорхойлох шаардлагатай. Яаралтай ялгадсын бохирдлын дэгдэлтийг урьдчилж илрүүлэхэд аммиак (ammonia) хэмжээг тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай. Санхүүгийн эх үүсвэрийг хүрээлэн буй орчны усан дахь хүн, амьтны ялгадасны бактерийн экологи, зан төлөвийг илүү сайн ойлгоход зориулах ёстой.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч B.Renchinbud
Арчлагч bkhishigbat87@gmail.com
Сүүлийн шинэчлэл 2021 6-р сар 16, 08:31 (UTC)
Үүссэн 2021 6-р сар 16, 08:31 (UTC)