Data

Усны нууцлаг ертөнцөөр аялахуй

Дэлхийн гадаргын 71% нь усаар бүрхэгддэг бөгөөд усны нийт эзлэхүүн 1456 сая км3 байдгаас 97.54%-ийг шорвог далайн ус, 1.81%-ийг мөнх цас, мөсөн гол, 0.63%-ийг газар доорх ус, 0.009%-ийг цэнгэг уст нуур, голууд, эх газрын давстай ус 0.007%, агаарын 0.001%- ийг ус эзэлдэг байна. Эдгээрээс амьдрал байхгүй нэг ч ус байхгүй билээ. Хамгийн жижиг гол, горхид ч далай шиг амьдрал өрнөнө. Амьдралын далай! Энд цаг хугацаа өөрөөр хөвж байдаг – цаг нь өдөр шиг; өдөр нь жилийн улирал шиг; улирал нь амьдрал шиг. Байгалийн янз бүрийн бүс бүслүүрийг дайран урсах усан сүлжээ нь тухайн газар нутгийн гарал үүсэл, экологийн онцлогоос хамааран биологийн төрөл зүйлийн дахин давтагдашгүй өөр өөрийн онцлог амьтан, ургамлыг агуулж байдаг. Усыг зөвхөн жинхэнэ ёсоор танин мэдэж байж энэ эмзэг бөгөөд нууцлаг, гайхамшигт сайхан ертөнцийг хадгалж, түүнийг ойлгож сурна.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Б.Мэндсайхан
Maintainer Э.Пүрэв-Эрдэнэ
Last Updated March 7, 2023, 03:02 (UTC)
Created March 7, 2023, 03:00 (UTC)