Өгөгдөл

ГАНГА НУУР ОРЧМЫН ХӨРСӨН БҮРХЭВЧ

“Ганга нуур” нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 12 километрт оршино. Ганга нуурын ойролцоо төрийн тахилгат Алтан-Овоо, Молцог элс зэрэг байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газруудыг хамгаалах зорилгоор 2004 онд УИХ-ын 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг онцлогтой. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр Ганга нуурын усны түвшин багасаж, нуурын ус бохирдсон. Энэ бүс нутагт жилийн нийлбэр тунадасны хэмжээ 183мм. Агаарын дулааны хэмжээ нэмэгдэж байгаагын зэрэгцээ халуун өдрийн тоо нэмэгдэж жилийн дулаан улиралд агаарын температур огцом нэмэгдэж байгаа боловч түүнийг дагаад хур тунадас зохих хэмжээнд өсөж чадахгүй байгаа нь нуур цөөрөм, булаг шандын ус татрах, хуурайшилтын гол шалтгаан болж байна (Сарантуяа, Гомболүүндэв, ба бусад 2011). Нөгөө талаас хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас Ганга нуурын усны түвшин эрс багасаж байгаа. Малын тоо толгой өссөн, Дулааны улиралд нуур усаа дагаад эргэн тойронд нутгын малчид ихээр суурьшсан нь адуу малын хөлөөр нуурын ус бохирдох, ундрага дарагдах сөрөг үр дагаварууд гарч байна. Тиймээс Ганга нуурын салхин дээд талын элсэн хөрсний ус физик шинж чанар болон хөрсний үржил шимийг тодорхойлж элсний нүүлт, салхины эвдрэлээс урьдчилан сэргийлэх арга, аргачлал гаргаж боловсруулах суурь судалгааны явцын дүнгээс танилцуулж байна

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч П.Оюунбат
Арчлагч Т.Тэлмэн
Сүүлийн шинэчлэл 2021 11-р сар 3, 08:03 (UTC)
Үүссэн 2021 11-р сар 3, 08:02 (UTC)