Remote Sensing and Spatial Modelling

Салбарын үндсэн үүрэг, зорилго

Орчин үеийн зайнаас тандан судлалын мэдээг боловсруулах аргуудыг сайжруулах, боловсруулалтад автомат болон хиймэл оюуны арга хэрэглэх; янз бүрийн давтамж, туйлшрал, харах өнцгөөр авсан радарын мэдээг ашиглах, байгалийн биетийн төлвийг уг биетийн сарнил, харах өнцгийн аль мужлалд хамаарагдаж байгаа эсэхээс нь хамааруулан тодорхойлох аргачлал боловсруулах, олон эх сурвалжийн мэдээг төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаанд ашиглах арга зүй боловсруулах; оронзайн загварчлалын аргуудыг хөгжүүлэх үндсэн зорилготой.

Салбарын үйл ажиллагааны чиглэл

Хэт өндөр ба өндөр нарийвчлалтай олон бүсчлэлийн/панхроматик оптикийн мэдээ,олон туйлшралын радарын мэдээ болонхайперспектрийнмэдээг боловсруулж, дүн шинжилгээ хийх аргазүйгхөгжүүлэх; Монгол улсын оронзайн нийлмэл мэдээллийн системийнүндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд орох дэд сангуудын бүтцийг тодорхойлон загварчлах; Зайнаас тандсан мэдээний боловсруулалтын сэдэвчилсэн үр дүнг ашиглан оронзайн мэдээллийн системийн давхаргуудыг баяжуулан, шинэчлэх; Дэлхийн тандан судлал, геомэдээлэл зүйн талаарх онолыг агуулсан, эдгээр салбар ухаануудын хэрэглээг байгаль орчин, хот судлал, экологийн янз бүрийн салбарууд дахь төлөвлөлт, удирдан зохион байгуулалтад хэрхэн ашиглахыг харуулсан ном,товхимол, өгүүллийг хэвлэн нийтлүүлж, шинжлэх ухааныг эрчимтэй сурталчлах.

Салбарын хэтийн зорилт

Полариметрийн ба интерферометрийн САР-ын мэдээг оптикийн болон хайперспектрийн мэдээтэй нийлүүлэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, сэдэвчилсэн судалгаанд ашиглах арга зүйг хөгжүүлэх; Оронзайн янз бүрийн өгөгдлүүд болон олон эх сурвалжийн сансрын мэдээг агуулсан, төрөл бүрийн дүн шинжилгээ хийх зориулалт бүхий динамик ВэбГМС-ийг хөгжүүлэх; Газарзүйн мэдээллийн үндэсний сүлжээний бүтцийн загварыг тодорхойлон, оронзайн загварчлалын аргуудыг хөгжүүлэх. Эрдэм шинжилгээ судалгаа

Экологийн нэгдсэн сан (ЭНС)-гийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд орох дэд сангуудын бүтцийг орчин үеийн загварчлалын нэгдмэл хэл ашиглан нийлмэл байдлаар тодорхойлох; ЭНС-гийн зарим сэдэвчилсэн давхаргуудыг хэт өндөр болон өндөр нарийвчлалтай олон бүсчлэлийн/панхроматик оптикийн мэдээ, олон сувгийн радарын мэдээ, хэт олон суваг бүхий хайперспектрийн мэдээ ашиглан баяжуулан шинэчлэх аргазүйг боловсруулах; Хайперспектрийн тандан судалгааны мэдээг боловсруулж, олон хэмжээст өгөгдлийн хэмжээсийг багасган шахах, ортогональ параметруудыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх аргазүйг хөгжүүлэн, улмаар хайперспектрийн болон полариметрийн синтетик апертуртай радар (САР)-ын мэдээг нэгтгэн бэлчээрийн ургамал ба ойн нөөцийн үнэлгээнд ашиглах аргачлал боловсруулах; Орчин үеийн геомэдээлэл зүй, тандан судалгааны шинэлэг аргазүй, техник технологид тулгуурлан Улаанбаатар хот болон түүний орчмын барилга байшин, гэр хороолол, ногоон байгууламж, ой, бэлчээр, замууд болон усны нөөцийн зураглалыг шинээр үйлдэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх; Оронзайн биетүүдийг Интернэтийн орчинд зөвдүрслэн үзүүлэх, дүн шинжилгээ хийх зориулалт бүхий ВэбГМС-ийг хэрхэн байгуулах талаар судалгаа хийх. Судалгааны үр дүнгүүдийг ашиглан 2 ном, олон улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл болон хурлын бүрэн илтгэлүүдийн эмхэтгэлд нийт 16 өгүүлэл хэвлэн нийтлүүлээд байна.